Тавтай морилно уу!

хичээл

2013-10-16, 13:49

зурхай

Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)

10 сарын 16. Бухимдангуй өдөр. Түрэмгий зан, уур уцаар нэмэгдэхээс цаашгүй тул хавь ойрын хүмүүстэйгээ бүү хөндий харьц. Харин өсвөр насны хониныхоны хувьд зөрүүдэлж, тэрслэх хандлага илрэх ба үүнийгээ зогсоож, эцэг эхийгээ жаахан ч гэсэн бодохыг хүсье. Хүнд нөхцөл байдал танаас эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Хэрэв та хариуцлагагүй хандвал та эргүүлээд үмхүүлж ч мэдэх юм. Харин аялалд гарах гэж байгаа хониныхонд хандаж хэлэхэд очих гэж буй орныхоо улс төрийн байдлыг судалж үзэхийг зөвлөж байна. Төрийн гэнэтийн эргэлт, алан хядагч террорист үйл ажиллагаа хэдхэн хормын төдийд энх амгалангийн орныг ч аюулын тавцан болгож чаддаг шүү дээ.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)

10 сарын 16. Ашигтай өдөр. Энэ өдөр од гарагсын зүгээс таны харилцаа холбоог идэвхжүүлж мэлхийн ордны хүмүүсийг ой ухаандаа байгаагаа гаргаж хэлэхийг шамдуулж байна. Цовоо сэргэлэн буд гариг одоо хонины ордонд байрлах ба таны нарны дөрөвдэх байрлал нь нууцлаг орчин юм. Гэрээсээ ажлаа явуулдаг та бүхний сэтгэл зүй дээш доош давалгаалж орлого хэлбэлзэнэ. Та нарын ихэнх нь одоогоор буруу талбарт байгаа ба магадгүй та өөрийгөө том корпорацид ажиллаж байсан ч болоосой гэж хүснэ. Битгий цөхөр идэвх санаачлагатай бай.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)

10 сарын 16. Үнэтэй өдөр. Элбэг хангалуун байгаа боловч санаа амрах хэрэггүй. Харин санхүүгийн төлөвлөгөө зохиогчтойгоо уулзаж энэхүү ашигтай үеийг хэрхэн ашиглах талаар зөвлөлд. Мөнгөө ухаалаг зарцуул. Толгойгоо ашигла. Хөлсөө урсган олсон мөнгөө хамаагүй бүү үр. Аяллын төлөвлөгөө тань хэт үнэтэй гарч мэднэ. Хэрвээ нэгээс илүүгүй газар очихоор төлөвлөж байгаа бол тойрон аялах тасалбар худалдан авбал аяллын хөлсөө хэмнэж чадна.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)

10 сарын 16. Асуудалтай өдөр. Өнөөдөр таны бэрхшээлийг сөрөн зогсох чадвар тань тийм ч сайн байхгүй л байх. Та өөрийнхөө бодлын хүрээг тэлэх хэрэгтэй бөгөөд магадгүй энэ нь таныг өөрийгөө өөрчлөхөд тийм ч дуулгавартай бус байхад тань тохиолдох болно. Та болон таны хайртай хүмүүст эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй бөгөөд энгийн эмчилгээгээр намжихгүй тул та шинэ арга зам хайж ол. Дасгал хөдөлгөөн хоолны дэглэм зэрэг нь танд илүү сайн нөлөөтэй байх болно.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)

10 сарын 16. Шинэчлэлтийн өдөр. Дор хаяж л өнөө орой хүртэл амьдрал удааширсан юм шиг санагдана. Өнөө орой сap ихрийн ордыг орхиж таны өөрийн тэмдэг арслангийн орд руу орж таны хувь хүний гэрт сайнаар нөлөөлнө. Сүүлийн 2 долоо хоногийн турш та шургуу ажиллаж, тун ч завгүй байсан бол одоо өөртөө диваажин бүтээ. Хосуудад сайхан мэдээ ирнэ. Энэ эрчимтэй энергийг ашигла. Хайрттайгаа романтик удаан хугацааны амралтанд яв. Эсвэл долоо хоногийн суүлчийг хоёулханаа хүнгүй газар өнгөрөө.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)

10 сарын 16. Хүнд өдөр. Мэлхий оюутнуудын хувьд дэвшил гаргахад чинь саад болж болох хэд хэдэн бэрхшээлтэй асуудалтай тулгарахад бэлэн бай. Энэ нь төлөвлөгөө хянаж, аажуухан урагшлах нь ямар ч өөрчлөлт хийлгүйгээр муйхарлан урагшлахаас дээр гэдгийг сануулж байгаа хэрэг. Улс төр сонирхдог ба амьдардаг дүүргийнхээ нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оруул.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)

10 сарын 16. Таатай өдөр. Хилэнцийн ордныхонд өдрийн эхэнд таатай үйл явдпууд тохиолдоно. Аливаа шийдвэр гаргах, мэдээлэл эрж хайх, ямар нэгэн зүйлийн талаар судалгаа хийх, чухал удирдамж хөтөлбөр гаргахад хялбар байна. Өндөр шаардлагад нийцсэн, сайн үр дүнд хүрэх ажлыг хийхэд хурдан шаламгай, шаргуу зан чанар тань тусална.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)

10 сарын 16. Сүүлийн үед гэрлэсэн гэр бүлийн түгшүүр энэ өдөр арилна. Арслангийн урлагийн мэргэжлийн хүмүүс энэ өдөр ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Магадгүй энэ өдөр тэдний хувьд өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах түгшүүртэй өдөр байж болох юм. Гэвч та сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь хамгийн чухал.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)

10 сарын 16. Үр ашигтай өдөр Сайхан мэдээ гайхалтай санаа таны материаллаг байдалд нөлөө үзүүлнэ. Таны хүсч байсан зүйл сэтгэлийг тань гонсойлгож магадгүй. Ажлын таатай уур амьсгал ажлын амжилтанд нөлөөлнө. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байвал таны удирдан зохион байгуулах авъяас тэднийг нэг баг болгож чадна. Зарим зүйлийг зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь танд шинэ гарц ч нээж өгч болох юм. Өглөө эрт гэрээсээ гарахдаа маргалдах хэрэггүй. Сайхан хувцаслаж гадаад дүр төрхөндөө анхаар. Ажлын дараах томоохон хүлээн авалтын үеэр ажилд тань нөлөө үзүүлж чадах олон хүмүүстэй танилцах болно.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)

10 сарын 16. Өөрийн үзэл бодлыг хамгаалах өдөр. Ихэнх нь хайртай хүнтэйгээ харьцахад бэрх байх бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийн зөвөлгөө анхаарахгүй болно. Охиныхоны өөрийгөө хамгаалах чадвар өсөх болно. Тэд өнөөдөр онцгой ажлын ур чадвараа харуулах болно. Үр дүнд нь урьд өмөн гаргаж байгаагүй амжилтыг гаргах болно. Тайвшрах хэрэггүй. гэхдээ үүргээ гүйцээхийн тулд хэт хичээх хэрэггүй.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/1Cool

10 сарын 16. Тааламжтай хандлагатай байх шинэ үе эхлэх өдөр. Эмэгтэйчүүдийн дур татам байдал нэмэгдсэнээр өөртөө хүмүүсийг татна. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Дотно харилцаа, романтик уулзалт нь сөрөг байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол сексийн харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудлыг үүсгэнэ.


Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)

10 сарын 16. Шургуу байх өдөр. Сар загасны ордныхны харилцаа холбоонд нөлөөлнө. Та хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Жуулчид утасны дуудлагууд хотоос гадуурх зугаалга энэ бүхэн өнөөдрийг улам ч завгүй болгоно. Цаашдын бизнесийн гэрээ байгуулах хүмүүстэйгээ холбоо тогтооход гайхалтай цаг үе юм. Одоо та юу ч хийсэн бай энэ бүхэн танд ашигтай байх болно гэдэгт итгэлтэй байж болно. Өнөө өглөө юу өмссөнөө нэг хараач, тохиромжтой хувцаслах хэрэгтэй. Гэртээ шинэчлэлт хийх нь таны төсвийг багасгана. Гэхдээ энэ нь танд өөрчлөлтийг авчрах боломж юм.



Илгээх | 20 хүн уншсан | Бичсэн: batuka

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

http://www.youtube.com/watch?v=wWLhrHVySgAhttp://www.youtube.com/watch?v=wWLhrHVySgAhttp://www.youtu...

зурхай

Лхагва, 2013 оны 10-р сарын 16 (Өнөөдөр)Хонь(3/21-4/19)10 сарын 16. Бухимдангуй өдөр. Түрэмгий зан...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 4509 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax